Pop princes

Сүүлийн үед видео хэлбэрийн интернет мэндчилгээнүүд цөөнгүй үзэгдэх болсон билээ. Эдгээрийн дундаас өөрийн болон найз нөхдийнхөө фото зургийг бүжиглэж буй хүмүүсийн дүрсэнд оруулан илгээж болдог хөгжилтэй мэндчилгээг та санаж байгаа байх. Тэгвэл үүнтэй яг адил зарчим бүхий, хүний толгой, нүүрний хөдөлгөөнийг ашиглан богино хэмжээний видео бичэг хийх чадвартай автомат төхөөрөмжийг "DH Technologies" компани бүтээж "AOU2010 Amusement Expo" үзэсгэлэнд танилцуулсан байна.

Энэ төхөөрөмж нь sticker booth хэмээх наалддаг фото зургийн автомат машины илүү сайжруулсан хэлбэр юм. "Pop princes" хэмээх энэ төхөөрөмжөөр хөгжмийн аянд тааруулан толгойгоо хөдөлгөж бичлэг хийлгэх бөгөөд бичлэг нь урьдчилан бэлтгэсэн бүжиглэж буй дүрстэй холбогддог байна. Бичлэг 1 минутын хугацаатай бөгөөд DVD-нд хэвлэх, эсвэл гар утсанд суулгаж авч болох юм байна. Мөн бичлэг хийснийхээ дараа "sticker booth"-тэй адилаар видеон дээрээ үг, тайлбар бичиж элдэв чимэглэл, дүрслэл оруулах боломжтой юм.


, ,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх