Үл таних царайлаг эмэгтэй эрчүүдийг 5 минутад л үхүүлж чадна

Эрчүүд үл таних царайлаг эмэгтэйн хажууд 5 минут хугацаагаар байхад л зүрхэнд сөрөгөөр нөлөөлөхүйц хэмжээний стресст ордогийг Испанийн Valencia их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Ялангуяа өөрийгөө тухайн эмэгтэйгээс зиндаа доогуур хэмээн бодож байсан ч сонирхолыг нь татах гэж оролдох нь илүү муу нөлөө үзүүлдэг байна. Мөн ийм байдалд орсон эрчүүдэд төрж буй айдас түгшүүрийг онгоцноос үсрэхтэй зүйрлэж болохоор байдаг гэнэ.

Учир нь энэ тохиолдолд стрессийн гэгдэх cortisol гормоны ялгарлын хэмжээ эрс нэмэгдэж зүрхний импракт болох магадлалд ойртдог байна. Бие махбодын болон сэтгэл санааны стресс удаан хугацаанд үргэлжлэх нь уг гормоны ялгарлын түвшинг нэмэгдүүлэх нөхцөл болдог. Туршилтаар 84 эрэгтэй оюутныг үл таних царайлаг эмэгтэйтэй хамт тусгаарлан cortisol гормоны ялгарлыг хэмжсэнээр дээрх дүгнэлтэд хүрчээ. Уг гормоны ялгарал бага хэмжээгээр нэмэгдэх нь эрсдэлтэй нөхцөл байдалд амьд үлдэх болон өвчнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг боловч их хэмжээгээр нэмэгдэх нь аюултай ажээ.


эх үүсвэр; dailytelegraph

4 сэтгэгдэл:

пээх энэ хүүхнүүд үү

хариулах...

пээх энэ хүүхнүүд үү

хариулах...

Тасарчихсан гэдэг нь тэгдэг байхдаа, Царай муутайг нь судлааггүй юм байхдаа эсрэгээрээ эерэгээр нөлөөлөх болуу хэхэ

хариулах...

Эсрэгээр нь сайхан залуу хүүхнүүдэд яаж нөлөөлдгийг бас судлах ёстой байсан юм. Үр дүн нь эрчүүдэд нөлөөлдгөөс илүү муу гарна гэдэгт итгэлтэй байнам зээ.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх