Та өдөрт хэдэн калори энерги шатаадаг вэ

Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж эхэлдэг бол сүүлийн үед 25 хүрээгүй шахуу байж гүзээ суусан залуус цөөнгүй харагдах боллоо. 10-20 жилийн дараагаас эхлэн өнөөгийн тарган залуу үеийнхэн зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлд нийтээрээ нэрвэгдэж магадгүй нийгмийн нэгэн тулгамдсан асуудал болохыг үгүйсгэх аргагүй юм. Таргалалтаас сэргийлэхийн тулд хоолны дэглэм барих, зөв зохистой хооллох, спортоор хичээллэх зэрэг шалгарсан аргуудыг хүмүүс тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй.

Тарган хүмүүс жин хасахаа байг гэхэд ядаж л дахиж нэммээргүй байдаг байх. Тэгвэл таньд бага ч болов тус болох үүднээс энэхүү мэдээллийг цуглуулав. Хүний бие өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд энерги зарцуулж байдаг. Яг юу хийхэд хэдэн калори энерги зарцуулдагийг мэдэж мөрдөж чадвал жингээ барихад бага ч болов нэмэр болно. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2500 калори энерги шатаадаг бөгөөд үүний 30 хувийг өдөр тутмын үйл хөдлөлийн үед зарцуулдаг байна. Аль болох өндөр калори шатаадаг үйлдлүүдийг ухамсартайгаар сонгож сурцгаая. Дараах үзүүлэлтүүд 70 кг жинтэй хүн 1 цаг тутамд хэдэн калори энерги шатаадгийг харуулжээ. Үүнээс илүү жинтэй хүн харьцангуй их хэмжээний энерги, бага жинтэй хүн бол арай бага хэмжээний энерги шатаана гэсэн үг.

  • Унтах - 45
  • Телевиз үзэх - 72
  • Зүгээр суух - 81
  • Ном унших - 91
  • Секс хийх - 105
  • Машин жолоодох - 120
  • Шээх - 141
  • Тоос соруулах - 150
  • Хоол хийх - 176
  • Биллиард тоглох - 176
  • Машин засах - 200
  • Боулинг тоглох - 210
  • Хүүхэдтэй тоглох - 216
  • Нарийн бичгийн ажил - 240
  • Хөнгөн цэвэрлэгээ - 246
  • Гольф тоглох - 270
  • Шатаар өгсөх - 300
  • Будаг, шавар шохойн ажил - 317
  • Зүлэг хадах - 324
  • Иогоор хичээллэх - 360
  • Бүжиглэх - 370
  • Тавилга зөөх, цас ухах - 422
  • Унадаг дугуй унах - 441
  • Сагсан бөмбөг тоглох - 450
  • Хөлбөмбөг тоглох - 468
  • Аэробекээр хичээллэх - 480
  • Теннис тоглох - 549
  • Алхаx - 675
  • Усанд сэлэх - 720
  • Цанаар гулгах - 740
  • Дээс тоглох - 750
  • Гүйлтээр хичээллэх (10км/ц ) - 1118

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх