Сэтгэл гутралыг блогоор тодорхойлно

Сэтгэл гутралыг хүний дуу хоолойгоор тодорхойлох чадвартай програм хангамж бүтээгдсэн тухай өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл Ben Gurion их сургуулийн професор Yair Neuman-аар ахлуулсан судалгааны багийхан блог болон веб хуудсан дахь онлайн текстээс түүнийг бичсэн хүний сэтгэл гутралын байдлыг тодорхойлох програм хангамж зохиосон байна. Мөн уг програмийг ашиглан англи хэлээр нийтлэгддэг 300 мянган блогийн бичлэгүүдийг судлаж сэтгэлд гутралд хамгийн их болон хамгийн бага нэрвэгдсэн 100 хүнийг тус тус тодорхойлжээ.

Харин дөрвөн сэтгэлзүйч эмч эдгээр үр дүнтэй танилцаад уг програм хангамж нь хүний сэтгэл гутралын байдлыг 78 хувийн магадлалтайгаар тодорхойлж чадаж байгааг тогтоосон байна. Сэтгэлзүйчид хүний сэтгэл хөдлөлийн олон хэлбэрийг таньж мэдэх туршлага, зөн совинтой байдаг бол тус програм хангамж нь веб оюун ухааны хэрэглээний шинэлэг хэлбэрийг ашиглан таньж чаддаг байна. Програм нь "сэтгэл гутрал", "амиа хорлох" зэрэг шууд утгатай үгсийг хэрэгсдэггүй бөгөөд үгийн далд утгаар дүгнэлт хийдэг ажээ. Жишээ нь текстийг бичсэн хүний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдлыг харуулах "өнгө"-өөр илэрхийлэгдэх түлхүүр үгнүүдийг барьж авдаг байна.

Сэтгэл гутралд орсон байгааг илэрхийлэх "нойргүйдэл", "ганцаардал" зэрэг үгнүүдийг "хар" ангилалд хамааруулан ойлгодог. Орчин үеийн програм хангамж болон тооцоолох техникийн хүчин чадал өндөр түвшинд хүрсэн боловч эмнэлгийн практикт хүнийг бүрэн орлох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа юм. Иймд тус програм хангамжийг амиа хорлохыг хүсэгчдийг илрүүлэх, өөрийн сэтгэл гутралын байдлыг тодорхойлох, мөн эмнэлгийн ажилтнуудад эмчилгээний туслах чанарын мэдээлэл өгөх зэрэг хэлбэрээр ашиглах боломжтой ажээ.


эх үүсвэр; physorg

,

2 сэтгэгдэл:

yag ene proramiin ur dun material ajillah gorimiinh ni talaar medvel iluu goyo sonirholtoi sanagdaad abinaaa bolomjtoi bolov uu?

хариулах...

Программын тухай эрдэм шинжилгээний өгүүлэл хараахан хэвлэгдээгүй байгаа, 9 сард Канадад болох Э.Ш-ий хуралд танилцуулагдана гэсэн байна. Хэрэв тухайн үед дахин сануулбал хурлын хэвлэгдсэн материалыг олж авах боломжтой.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх