Mongolian first live camera

Гадаадад суугаа монголчуудад тааламжтай сонсогдох нэгэн мэдээллийг хүргэж байна. Интернет болон мэдээллийн технологийн хөгжлийн дүнд интернет хэрэглэгчид олон сонирхолтой үйлчилгээнүүдийг хүртэх болсон билээ. Түүний нэг нь веб камерийн бичлэгийн шууд дамжуулалт (live camera) бөгөөд дэлхийн өнцөг буланд бүрт байрлах тоо томшгүй олон газар орны дүр зургийг үнэ төлбөргүйгээр амьдаар харах боломж олгодог. Өнөөдөр цанын бааз, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний газрууд зэрэг олон төрлийн бизнесийн байгууллагууд шууд камер байрлуулан тухайн орчины мэдээллийг хэрэглэгчиддээ түгээдэг болсон.

Япон улсад гэхэд л цаг уурын байгууллага нь улс даяар байрлуулсан 200-аад шууд камерийн дүрслэлийг ашиглан цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг тодорхойлох үйл ажиллагаа хэр оновчтой явагдаж байгааг хянах зэрэгт ашиглаж байна. Тэгвэл монголын анхны веб камерийн шууд дүрслэлийг iNet.mn фото мэдээллийн портал сайт дамжуулж эхэлжээ. Үзүүлж буй дүрснээс үндэслэн камерийг төв шуудангийн цагтай цамхаг орчимд суурилуулсан бололтой хэмээн таамаглаж байна. Зөвхөн internet explorer дээр харагдах шууд камерийг энд дарж сонирхоно уу.

4 сэтгэгдэл:

хариулах...

гоё байна мундаг юм

хариулах...

Техникийн тохируулга хийгдэж байгаа тул хэсэг хугацааны дараа хаанаас л бол хаанаас харж болдог болноо гэнэ дээ.

хариулах...

Мэдээллээс лут тасарчээ би ккк

Г...н

хариулах...

Сэтгэгдэл үлдээх