Иx тэсрэлтээс өмнө өөр орчлон ертөнц оршин байсан

Эрдэмтэд их тэсрэлтээс өмнө өөр орчлон ертөнц оршин байсан бөгөөд түүний ул мөрийг илрүүлсэн нээлт хийлээ хэмээн мэдэгдэж байна. Энэхүү нээлтэд тулгуурласан шинэ онолоор бидний одоогийн оршин байгаа орчлон ертөнц цорын ганц эхлэлтэй бөгөөд түүний эцэс төгсгөл нь туйлын төгсгөл болохгүй, харин тус бүр өөр өөрсдийн орчлон ертөнцүүдийг бий болгосон олон дахин давтагдах их тэсрэлтүүдийн зөвхөн нэгнийх нь үр дүн гэж үзэж байна.

Одоогоор хамгийн үнэмшилтэй гэгдэж буй онолоор 13.7 тэрбум жилийн өмнө маш халуун, хэмжээлшгүй их нягттай материйн бөөгнөрөлөөс их тэсрэлтийн замаар орчлон ертөнц үүсэн бий болсон гэж үздэг бөгөөд дийлэнх эрдэмтэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Их тэсрэлт нь секундыг хэд хуваасны нэг хугацаанд явагдаж, дараа нь аажим, тогтвортой тэлэлтийн горимд шилжин одоог хүртэл тэлсээр байгаа, цаашид хэт их тэлэлт нь орчлон ертөнцийн сүйрэлд хүргэнэ гэж үздэг. Одод болон галактикууд их тэсрэлтээс 300 сая жилийн дараа үүсч эхэлсэн. Сансарын богино долгионы цацраг мөн адил цаг хугацааны үеийн мэдээллүүдийг агуулах бөгөөд түүнийг судласны үр дүнд орчлон ертөнцийн үүсэл, их тэсрэлтийн онолыг зарим талаар батласан байдаг. Орчлон ертөнцийн гарал үүслийн тухай онолоор их тэсрэлтээс өмнө туйлын хоосон ноёрхож байсан гэж үздэг билээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд төрөн гарсан дэлхийн хамгийн алдартай физикч гэгддэг Оксфордын их сургуулийн профессор Roger Penrose, Армений Ереваний улсын их сургуулийн профессор Vahe Gurzadyan-тай хамтран сансарын богино долгионы цацрагийн дэвсгэр зураг (cosmic background radiation)-ийг судласан байна. Их тэсрэлтийн үед цацарсан богино долгионы цацраг өндөр темпетуртай байсан бол температур аажим буурсаар одоо цаг үед дунджаар -270 хэмтэй байдаг. Сансарын богино долгионы цацрагийн температурын тархалт нь дурын хэлбэртэй (random) байх ёстой боловч Penrose-ийн судалгаагаар темпертарурын илүү бага түвшин бүхий тод ялгарах тойргуудыг илрүүлсэн байна. Нийт 12 тойрог нээсэн бөгөөд зарим нь 5 хүртэлх тооны цагирагуудыг агуулж байжээ. Penrose эдгээр тойргуудыг их тэсрэлтээс өмнөх үеийн орчлон ертөнцийн ул мөр гэж үзэж байна.

Орчлон ертөнцийн тэлэлтийн эцсийн шатанд одод унтран олон тооны хар нүхнүүд бий болж ойролцоох бүх биет зүйлс, матери, энергийг сорон авч эцэст нь хар нүхнүүд мөргөлдөн ууршиж алга болдог гэж үздэг. Энэ бүхний үр дүнд орчлон ертөнц маш бага энтропийн түвшинд шилжиж дараагийн их тэсрэлтийн эхлэл тавигддаг гэж Penrose үзэж байна. Уламжлалт онолоор энтропийн бага түвшинд нягтарсан матери (их тэсрэлтийн өмнөх) хэт өндөр температуртай байж болох эсэх талаар тайлбарлагдаагүй байдаг ажээ. Penrose сансарын богино долгионы цацрагийн дэвсгэр зураг дахь тойргуудыг их тэсрэлтээс өмнөх орчлон ертөнцийн ул мөр бөгөөд мөргөлдсөн хар нүхнүүдийн таталцлын хүчний нөлөөгөөр бий болсон хэмээн батлаж байна. Энэ баталгаанд тулгуурлан орчлон ертөнцүүдийн төсгөл нь дараагийн шинэ их тэсрэлтийн эхлэл болж орчлон ертөнцүүд үүсэх, мөхөх үйл явц давтагдан явагддаг гэж дүгнэжээ. Энэ шинэ онолын талаар Penrose нарын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл arxiv.org сайтад нийтлэгдсэн бөгөөд эндээс дэлгэрэнгүй танилцаж болно.

Сансарын богино долгионы цацрагийн дэвсгэр зураг
Penrose-ийн нээсэн бага температурын муж бүхий тойрог

Дашрамд дурдахад бага энтропийн түвшинд шилжсэнээр дараагийн их тэсрэлтийн эхлэл тавигддаг гэсэн байгаа боловч их тэсрэлт үүсгэх маш халуун, хэмжээлшгүй их нягттай материйн бөөгнөрлийг хэрхэн бий болдог тухай эх мэдээлэлд тодорхой дурдсангүй. Мөн физикийн хуулиар энерги устаж алга болдоггүй гэдэг. Penrose-ийн шинэ онол физикийн гол хуулиудтай зөрчилдөөгүй гэгдэж байгаа боловч хар нүх уурших явцад түүний сорон авсан энерги ямар хэлбэрт шилждэг тухай мөн адил эх мэдээлэлд дурдсангүй. Мэдээллийг зөвхөн нийтэд зориулан хялбаршуулсан хувилбараас орчуулсан бөгөөд сансар судлал болон физикийн шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардах учир эрдэм шинжилгээний өгүүллийг эх сурвалж болгоогүй болно.


Эх сурвалж; popsci

,

3 сэтгэгдэл:

Саарлаа Борын аксиомын талаарх мэдлэг болон санаа оноогоо хуваалцаач.

Cаарал хариулав... 3/15/12, 6:46 PM

Үнэнийг хэлэхэд онолын физикийн талаар олигтой мэдлэг байхгүй, харин механик инженерийн салбаруудын тухай ярианд бол хэд гурван үг нэмэрлэчихэж магадгүй болой.

хариулах...

har nuhnuud hamag yumiig hamj huraagaad baigaa uil yavciig ajiglaval iim ur dund hureheer l haragdaj baigaa l daa harin hamag yum yagaad ergeldee l baih bolovoo gedeg l hachin ene l hamgiin ergeh mehanizmaar yamar neg yum orshin tognoh bolomjtoi boldog baih l daa shuluun davhildaad baival medej morgoldoj suirne teheer orchlon yortontsiin gold erguuleg shig buhniig huraaj baigaa gol har nuh gej bas baigaa baih esvel neg oron zainaas nogoo oron zai ruu yortonts maani bainga shiljij baidag ch bolno nariihan zamaar yag l sorogdoj baigaa usnii erguuleg shig ergee l ergee l jivee l nogoo taldaa bol uusej mendlee l

хариулах...

Сэтгэгдэл үлдээх