Өмнө танигдаж байгаагүй байгалын шинэ хүчийг нээсэн үү

Fermi National Accelerator Laboratory-ийн физикчид өмнө нь шинжлэх ухаанд танигдаж байгаагүй шинэ төрлийн эгэл бөөмс буюу хүчний хэлбэрийг нээсэн тухай мэдээлсэн байна. Энэ нь таталцалын, соронзон, эгэл бөөмсийн сул болон хүчтэй харилцан үйлчлэлийн хүчүүдтэй адил байгалийн хүчний нэгэн шинэ хэлбэр бөгөөд эгэл бөөмсийн массын тухай, биет хэрхэн массаар хангагддаг тухай физикчдийн олон жилийн эрэл хайгуулын тайлал болох магадлалтайд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл аливаа эгэл биет масстай байх нөхцөл нь уг шинэ хүчний нөлөөлөл ажээ.

Тус лабораторийн Tevatron хэмээх хурдасгуур нь 1980 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд 2008 онд Швейцари улсад Европын цөмийн судалгааны байгууллагын аврага хурдасуур (LHC) ашиглалтад орох хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг төхөөрөмжид тооцогдож байсан юм. Tevatron хурдасгуурын тусламжтайгаар LHC-тай адилаар эгэл биетүүдийг гэрлийн хурданд хүртэл хурдасган мөргөлдүүлж орчлон ертөнцийн гарал үүслийн талаархи судалгааг 25 жилийн турш хийж байгаа юм.

Энэ хугацаанд протонуудыг 1 триллион электронвольт энергиэр хурдасган мөргөлдүүлж хийсэн 10 мянган удаагийн туршилтын үр дүнг судлаж үзэхэд 250 орчим удаагийн туршилтаар мөргөлдөлтөөс электрон зэрэг хөнгөн бөөмс болон W бозон хэмээгдэх харьцангуй их энерги агуулах эгэл хэсгүүдэд үүсч байсан байна. Эдгээр хуваагдлын үед 144 тэрбум электронвольт энерги ялгарч байсан нь ердийн хэмжээнээс даруй 300 дахин их буюу хүлээн зөвшөөрөгдөж буй эгэл бөөмсийн онолтой зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь танигдаж байгаагүй масс-энергийн бүтцийг агуулж байгааг нотлох үзүүлэлт ажээ. Сонирхуулахад протоны жин 1 тэрбум электронвольт байдаг байна.

Шинээр нээгдсэн хүчний хэмжээ болон үйлчлэлийн хүрээ маш бага бөгөөд атомуудын цөмийн орчинд үйлчилдэг байна. Зарим физикчид энэхүү нээлтийг шинжилгээний алдаа байх магадлалтай хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч ойрын хэдэн сарын хугацаанд хийхээр төлөвлөж буй нарийвчилсан судалгааны эцэст үнэхээр бодитой эсэхийг баталгаажуулах юм.

Fermi лабораторын Tevatron хурдасгуур

эх сурвалж; nytimes & etc.

2 сэтгэгдэл:

Mash sonirholtoi neelt boljee. Teheer udahgui parallel yurtuntsud nevtreh tulhuur tailagdah ch yum biluu. ;D

хариулах...

энэ хар нүхний нэг хувилбар юм байна л даа
тийм бол энэ туршилт дэлхийг ч сүйрүүлж болох үр дагавартайг шуналт туршигчид эрдэмтний ёсоор огоорч буй буузаа

хариулах...

Сэтгэгдэл үлдээх