SugarSync

Ширээний, зөөврийн, ажлын, гэрийн гэх мэт хэд хэдэн компьютерийн хооронд файлууд хуулж зөөх шаардлага бидэнд цөөнгүй тохиолддог. Заримдаа аль нь хуучин, аль нь сүүлийн хувилбар эсэхийг ялгахад хүндрэлтэй болох, шинэ хувилбараа санамсаргүйгээр устгаx, флаш диск зэрэг зөөврийн төхөөрөмжүүд вирустэх, гэмтэхээс шалтгаалж цаг хугацаа зарж хийсэн ажил үр дүнгүй өнгөрөх тохиолдол ч гардаг. Тэгвэл үүлэн тооцооллын технологийн нэгэн үйлчилгээ таньд эдгээр хүндрэлээс зайлсхийхэд туслаж байна. Файл хадгалах онлайн үйлчилгээний SugarSync хэмээх сайт өөрийн үндсэн компьютер дээрх файлуудыг олон дахин хуулбарлаж зөөвөрлөлгүйгээр ямар ч компьютерээс удирдах боломжийг олгож байна. Энэ үйлчилгээг Windows, Mac, iPhone, Android болон Blackberry үйлдлийн систем бүхий компьютер, таблет, ухаалаг гар утас зэрэг интернет холболт бүхий төрөл бүрийн төхөөрөмжөөр хүлээн авах боломжтой юм.

Үүний тулд өөрийн үндсэн компьютерт SugarSync програмыг суулгах шаардлагатай бөгөөд өөр компьютерээс онлайнаар тухайн файлыг засварлах, өөрчлөх, устгах үйлдлүүд мөн адил таны үндсэн компьютерт хийгдэж хадгалагддаг. Мөн өөрийн үндсэн компьютерийг бүхлээр нь, эсвэл дурын фолдерийг сонгон SugarSync "үүл"-энд байрлуулах боломжтой юм. Текст, хүснэгт зэрэг оффисийн үндсэн файлууд, фото зураг, дуу, видео бичлэг зэрэг бүх төрлийн файлуудыг дэмжихээс гадна share буюу сонгосон файлыг онлайнаар бусдад түгээх, хамртан ажиллах боломжтой юм. Тус үйлчилгээ нь адил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад сайтуудаас олон талаар давуутай бөгөөд харьцуулсан үзүүлэлтүүдтэй эндээс дэлгэрэнгүй танилцаж болно.

2 жилийн өмнөөс нээгдсэн SugarSync үйлчилгээний төлбөрийг сар болон жилээр тооцож хийх боломжтой бөгөөд 250 Гб-ийн 1 жилийн эрх 250$ орчим үнэтэй юм. Төлбөрийн хувьд ойролцоо хэмжээний багтаамж бүхий зөөврийн хаард диск худалдаж авсанаас үнэтэй тусах боловч илүү олон боломжуудыг ашиглах боломжтойгоороо давуу талтай юм. Харин саяхнаас 5Гб-ийн хугацаагүй эрхийг үнэ төлбөргүйгээр нээлгэх боломжтой болсон байна. Энэ нь хангалттай хэмжээний оффисийн бичиг баримт хадгалж боловсруулахад хүрэлцэх хэмжээ бөгөөд фото зураг зэрэг чухал шаардлагатай зарим файлуудын нөөц хадгаламж хэлбэрээр ашигласан ч болох юм.


,

4 сэтгэгдэл:

Туршиж үзнээ

хариулах...

Сайн ойлгохгүй байна. Би ажлын комоо үндсэнээр сонговол, гэрээсээ ажлын ком дээрх файлуудаа оролдож болно гэсэн үг үү? Ер нь гэрийн ком дээрх файлуудыг ажлын ком дээрээсээ оролдож болох уу?

хариулах...

dropbox-toi tustei prog umaa daa.

хариулах...

- ...
- Ер нь бол нэг л үндсэн компьютер сонгоод түүнийгээ хаанаас ч хамаагүй оролдоно гэсэн үг. Хэрэв ажлын компьютерээ үндсэн болгосон тохиолдолд гэрийн компьютерээ оролдох боломжгүй. Харин өөр өөр и-мэйл хаягаар, өөр өөр бүртгэл үүсгээд нэгийг нь ажлынхыг нөгөөг нь гэрийнхийг үндсэн болгож ашиглаж болох байх.
- dropbox-ийн үнэгүй хэмжээ 2Гб байдаг, бусад харьцуулалтыг бичлэг дэх линкээр харж болно.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх