Шинжлэх ухаан, технологийн шилдэг блогууд

Аливаа улс оронд олон нийтэд шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдлэг, мэдээлэл түгээхэд боловсрол, шинжлэх ухаан хариуцсан яам, мэдээллийн хэрэгсэл, их дээд сургууль зэрэг байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл манайд ийм үүрэг хүлээдэг байгуулага нэг ч байдаггүй нь бөө мөргөл, мухар сүсэг, псевдо шинжлэх ухаан түгэн дэлгэрэх нөхцөл болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэхэд л харин ч эсрэгээр нь элдэв эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчилж, вакцины ач холбогдлыг үгүйсгэхээс авахуулаад мухар сүсэгт ухуулсан сурталчилгаа хийх нь ердийн үзэгдэл болоод байна. МҮОНТВ-ээр жишээ авахад шинжлэх ухааны мэдээллээр төрөлжсөн нэвтрүүлэг нэг ч үгүй, веб сайтад нь ийм чиглэлийн мэдээний ангилал огт байхгүй. Ангилалтай зарим нь нүглийн нүдийг гурилаар хуурахаас хэтэрсэнгүй.

Ийм нөхцөлд "төр, засаг"-ийн зарим үүргийг өөрсдийн сонирхлын дагуу, сайн дураараа хэрэгжүүлж байгаа хуруу дарам цөөн хэдэн блог бий. Он солигдох мөчид онлайн ертөнцөд олон янзын шалгаруулалт явагдаж, шилдэг тоопуудыг шалгаруулдаг ч ийм сайт, блогуудыг ёс мэт тойрч, элдэв шар мэдээнцэрээр дүүрсэн хуулбарлагч сайтууд л тэргүүлж байна. Нэгэн байгууллагаас хэдэн жилийн өмнө санаачилж, төр засгийн төлөөлөл хүртэл оролцож байсан боловч 2 жил үргэлжлээд төгссөн шалгаруулалтын оны шилдэг технологийн блогоор тухайн онд уртаашаа 7-хон бичлэг хийсэн блогийг шалгаруулсан байх жишээтэй. Мэдээллийн сайтуудыг нэгтгэсэн нэгэн байгууллагын өнгөрөгч оны шалгаруулалт цөөхөн хоног үргэлжилсэн санал асуулгаас хэтрээгүйгээр барахгүй, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн чанартай мэдээллүүдээс нь хүссэн үедээ хуулбарлан нийтлэдэг, мэдээллийн үнэ төлбөргүй хангагч болсон блогуудаа дурсахыг ч хүссэнгүй.

Иймд модон морин жилийн цагаан сарыг тохиолдуулан тус блог өөрийн төрөл, ангиллын дагуу мэдээллийн чанар, агуулга, давтамжийг харгалзан шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн чиглэлийн шилдэг 5 блогийг тодруулж байна. Хамгийн бодитой, үнэн зөв мэдээлэл бүхий шударга блогуудаа бичлэгт нь сэтгэгдэл үлдээх, лайк дарах, жиргэх зэргээр дэмжицгээе.

1. Анд...лог - http://andlog2.blogspot.com
Технологийн чиглэлийн блогууд мэр сэр нээгддэг боловч тэр болгон тууштай үргэлжилж чаддаггүй, хэсэг хугацааны дараа тоосонд дарагдаж мартагддаг. Харин энэ блог танин мэдэхүйн мэдээллээр голлож, хамгийн олон жил үргэлжилж буй арвин агуулга бүхий шилдэг блог. Харамсалтай нь Andromedia нэрээр эрхэлж байсан өмнөх блог Банжигтай хамт устсан. Гэхдээ архивын сайтаас өмнөх мэдээлүүдтэй нөхөн танилцах боломжтой. Энэ дашрамд блогоо удахгүй бүрэн сэргээж дуусгана гэдэгт найдаж байгаагаа блог эрхлэгчид дуулгаж байна.


2. Далайд дусал - http://ikecult.wordpress.com/
Шинжлэх ухааны мэдээллээр дагнасан тун чамбай блог. Нарийн мэргэжлийн үг хэллэгүүдийг ашигладаг. Оюутнууд, цол горилогсод, шинжлэх ухааны мэдээлэл бэлтгэж буй хүмүүст маш сайн лавлах материал болно.


3. Туршилт - http://tomyo-bodyo.blogspot.com
Шинжлэх ухаан, тэр дундаа философийн мэдээллүүд голлодог болохыг блогийн тайлбараас уншиж болно. Хэллэгийн хувьд тогтсон хэв загварт баригдалгүй сонирхолтой хэлбэрээр бичдэг. Нээгдээд удаагүй ч хэрэв тогтмол үргэлжилж чадвал цахиур хагалах блогуудын нэг.


4. Intech - http://www.intech.mn/
Технологийн мэдээлэл голлодог. Хэд хэдэн хүн хамтарч эрхэлдэг байдал нь адил төрлийн блогууд дунд сонирхолтой үзэгдэл юм. Учир нь олон хүн хамтарч блог эрхэлсэн, тэр дундаа удаан үргэлжилсэн тохиолдол манай онлайн ертөнцөд бараг үгүй. Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр мэдээлэл бэлтгэгчийн тоонд дулдуйдан өдөр бүр хэд хэдэн нийтлэл хийж, нийтлэж байгаа. Сэтгэгдэл бичих гэхээр илүү урт тоо оруулах шаардлагатай байдаг нь олон сэтгэгдэл авахад саад болдогийг блог эрхлэгчдэд энэ дашрамд сануулъя.


5. Одон орон- http://odonoron.wordpress.com/
Манайд дутагдаж байсан мэдээллийн орон зайг нөхөж, нэг салбараар төрөлжсөн блог. Мэргэжлийн хүний бичсэн бодит мэдээллүүдийг агуулах боловч блог эрхлэгчийн бодол санааг тусгах тохиолдол цөөнгүй гардаг. Гэхдээ шинжлэх ухааны мэдээллийг энгийн ярианы хэллэгээр бичдэг байдал нь тийм ч зохимжтой бус санагддаг. Яваандаа өөрчлөгдөх байх.


,

13 сэтгэгдэл:

Бас www.setgel.org гээд блогоо нэмчихлээ шүү хэхэ. Уучлаарай. Блогоо 5 дахь жилдээ тасралтгүй хөтөлж байна.

Cаарал хариулав... 2/4/14, 11:17 AM

Яахын аргагүй шилдэгт шалгархаар сайхан блог байна. Дараа тухтай танилцаж, байнгын уншигч нь болъё.

хариулах...

Эдгээрээс 3 блогийг мэдэх юм байна, байнга уншдаг. Би ч гэсэн шинэхэн нээсэн блогоо тасралтгүй хөтлөх болноо. LAWSTUDENTMN.BLOGSPOT.COM

хариулах...
This comment has been removed by the author.
хариулах...

Манай мэдээллийн сайтуудад улс төр, шар мэдээ голлох болсон. Өнөөх л Жавхлан, нөгөө л 76, нөгөө л Сирийн хямрал. Дээр нь бүгдийг нь нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан, копи, пастын тухай яриад ч хэрэггүй. Энэ дунд цөөхөн ч гэсэн танин мэдэхгүй, ш.у, технологийн мэдээлэл хүргэдэг блогууд гарч байгаа нь сайхан хэрэг. Танай блог ч үүнд чухал нөлөөтэй шүү.

Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Батаалгааг арилгачихлаа. Танай блог дээр ч гэсэн сэтгэгдэл бичихэд баталгаа шаардаж байна.

Cаарал хариулав... 2/4/14, 11:22 AM

Баталгааг авав, сая загвар солих үед тохиргоо өөрчлөгдсөнийг анзаараагүй бололтой.

хариулах...

Та нар уншсан хүн нь таалагдвал дарчихаар фаворит, лайк ч юм уу тийм товчлуур хийх боломж байгаа юу? уншаад байнга баярлалаа гэж бичихээс залхуу хүрээд л :)

хариулах...

Би блогоо хаалаа. Ийм гоё гоё юм бичдэг блогтой болъё, хүмүүсийн мэдлэгт ганц ч гэсэн дусал нэмье гэж бодож анх нээж байсан юм одоо бүр холион бантан хүүхэд шуухдаас хэтрэхээ байлаа. Ичиж үхэх нь.

Cаарал хариулав... 2/8/14, 5:25 PM

Манийгаа лааз өшиглүүлэхээр шийдэж байгаа юм биз дээ.

хариулах...

Ойрдоо их залхуу болоод байх юм. Дээр нь Хятадаас блогтоо орж чадахгүй болохоор нэрмээс болоод байна өө

хариулах...

өөр ямар сайн блогууд байнаа,мэдэж авмаар байна.

хариулах...

Их гоё блог шүү. Дандаа уншаад л баймаар. Би бас нэг сайт олсон юм аа ikhnuden.com гээд японд суралцаж байгаа Монгол оюутнууын ажиллуулдаг сайт. Гоё гоё мэдээ оруулдаг. Шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг эсвэл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг. Ороод үзээрэй.

хариулах...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

хариулах...

Сэтгэгдэл үлдээх